
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-11-22 17:01:21
2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 10-20,6 градус, тал хээр нутгаар 0-4,9 градус хүйтэн, Алтайн Өвөр болон өмнөд говиор 0,1-4,2 градус дулаан, бусад нутагт 5-9,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,7-9,9 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 6-12 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 0-5 градус дулаан, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр 1-6 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 20-29 градус, Хангайн өндөрлөг уулсаар 30-35 градус, говь тал хээр нутгаар 10-19 градус, Алтайн Өвөр говиор 4-9 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө ихэнх нутагт 10-19 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр 0-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 20-26 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 20-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 31-37 градус, говийн нутгаар 10-19 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-5 мм, Завханы Шилүүстэй, Цагаанчулуут, Яруу, Нөмрөг, Говь-Алтайн Цээл, Гуулин, Цогт, Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Галуут, Заг, Баянхонгор, Эрдэнэцогт, Гурванбулаг, Архангайн Булган, Түвшрүүлэх, Сэлэнгийн Хүдэр, Хэнтийн Дархан, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Халзан, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Мөнххаан, Онгон, Наран, Баруун-Урт, Баяндэлгэр, Дорноговийн Замын-Үүд, Алтанширээ, Улаан-Уулд 5,1-10 мм, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 14,3 мм орсон бол Баян-Өлгийн Баяннуур, Ногооннуур, Дэлүүн, Ховдын Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн, Цэцэг, Манхан, Ховд, Мөнххайрхан, Увсын Наранбулаг, Завхан, Бөхмөрөн, Өндөрхангай, Ховд, Завханы Ургамал, Говь-Алтайн Шарга, Хөхморьт, Баянхонгорын Эхийнголд /Шинэжинст/ (2 дугаар зураг) ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орсон.
11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10,1-20 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант /Ерөө/, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгонд 5,1-10 см, бусад нутагт 0-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд түр зуур Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 16-22 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, салхи шуурга бага, цаг агаар тогтуун дулаахан байсан нь мал аж ахуйд таатай нөлөөтэй байлаа.
- Арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас ахиу орж цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ, цасны зузаан өмнөх хугацаанаас нэмэгдсэн.
- МАА-н үйлдвэрлэлд мал оторлуулах, хээлтүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил үргэлжлэн хийгдэж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

